📞Mńglm_a⚖️ :
@beku:@•:Шинэ гарсан "Tenmaku no Jaadugar" анимэ ба Хорезмын дайны бодит түүх (Түүх гуйвуулга уу, уран сайхан уу?)Сайн байцгаана уу, түүх сонирхогчдоо.Саяхан гарсан Монголын Эзэнт гүрний тухай өгүүлдэг “Jaadugar: A Witch in Mongolia” (Tenmaku no Jaadugar) анимэ-гийн эхний ангиудыг үзээд маш их бухимдлаа. Анимэ дээр Монголчуудыг зүгээр байж байгаад л Хорезм (Сартуул) улс руу гэнэт дайрч, хот тосгоныг нь сүйтгэсэн зэрлэгүүд мэтээр харуулж, гол дүр болох Фатима (Ситара) охиныг ямар ч гэмгүй хохирогч болгож гаргажээ.Гадаадын үзэгчид та нар үүнийг үзээд түүхийг буруугаар ойлгож, толгойгоо угаалгах вий гэж үнэхээр сэтгэл зовж байна. Тиймээс энэ сэдвийн хүрээнд түүхэн бодит үнэнийг сануулж, группээрээ хэлэлцүүлэг өрнүүлье гэж бодлоо.1. Бид зүгээр байж байгаад дайраагүй (Отрарын хядлага):Чингис хаан 1218 онд Хорезм улстай худалдааны харилцаа тогтоохоор 500 тэмээ ачаа бүхий 450 гаруй муслим худалдаачдыг элч болгон илгээсэн. Гэвч Отрар хотын захирагч Иналчуг тэднийг "тагнуул" хэмээн гүтгэж, бүгдийг нь хэрцгийгээр алж, ачааг нь дээрэмдсэн. Үүгээр ч зогсохгүй Чингис хааны дараагийн илгээсэн элч нарыг доромжилж, заримынх нь толгойг авсан учраас Монголчууд аргагүйн эрхэнд, олон улсын дипломат хуулийг зөрчсөн тус улсын эсрэг "Шударга ёсны өшөө авалтын дайн" хийсэн билээ.2. Гол дүр Фатима гэж хэн байв? (Жинхэнэ шулам уу?):Анимэ дээр Ситараг агуу ухаантай, Монголыг нураах баатар мэтээр харуулж байгаа ч Персийн түүхч Рашид ад-Дины "Шаштирын чуулган"-д үлдсэн бодит түүх нь тэс өөр. Тэрээр Өгэдэй хааны хатан Төргэнэгийн (Дөргэнэ) итгэлийг олж, ордны төрийн хэрэгт хутгалдан үймүүлсэн харийн олзны эмэгтэй байсан. Түүнийг хожим Гүюг хааны үед Алтан ургийн Хүдэн ноёныг "ид шид, хараалаар өвчлүүлж алсан" хэрэгт буруутган, бүх сүвийг нь оёж, эсгийнд боон голын усанд живүүлж цаазалсан байдаг.Япончууд түүхэн том гүрнүүдийг "эсрэг тал" болгож, харин хохирогчийг нь баатаржуулж харуулах дуртай уран сайхны арга хэрэглэсэн нь энэ юм байна.Та бүхэн энэ анимэ-г үзсэн үү? Манай түүхийг дэлхийд иймэрхүү уран сайхны бүтээлээр дутуу, нэг талыг барьж харуулаад☹
2026-08-05 09:10:14