@todzurag: Монголчууд хээр замд явахдаа гурван чулуу тулж, гал түлж, цай ундаа уусныхаа дараа тэрхүү чулуунуудыг заавал холдуулан салгаж үлдээдэг байсан улсан гурван чулууг хэвээр нь үлдээвэл тэрхүү голомтыг "эзэнгүй, өнчин голомт" боллоо гэж үздэг. Эзэнгүй үлдсэн галын голомтонд буг чөтгөр, муу энерги үүрлэдэг гэж үздэг учраас чулууг нь салгаж, "энд голомт байхгүй, бид галаа унтраагаад явлаа" гэдгийг лус савдагт мэдэгдэж буй дом засал юм. Монголчууд нүүхдээ гэрийн буйраа цэвэрлэхээс гадна гадасны нүхийг заавал шороогоор булж, өвсөөр таглаж үлдээдэг. Гадасны нүхийг ил үлдээхийг "газар дэлхийд шарх үлдээлээ", "газрын судас тасаллаа" гэж маш их цээрлэдэг байв. Нүхийг булснаар бэлчээрийн мал, ан амьтан хөлөө хугалах аюулаас сэргийлдэг давхар ач холбогдолтой. @followers #animals #videoviral #fypシ #video #wow #mongolia
todzurag
Region: MN
Thursday 20 August 2026 06:02:08 GMT
Music
Download
Comments
betuke :
first
2026-08-20 13:07:19
0
To see more videos from user @todzurag, please go to the Tikwm
homepage.