@farzzyd: refreshing nano-hydroxyapatite toothpaste @BOKA #bokatoothpaste #nanohydroxyapetite #flouridefree #remineralizing #tiktokshopstockup

Farzy
Farzy
Open In TikTok:
Region: US
Friday 25 September 2026 23:35:04 GMT
880
6
0
0

Music

Download

Comments

There are no more comments for this video.
To see more videos from user @farzzyd, please go to the Tikwm homepage.

Other Videos

1930-аад оны эхээр Хятадын эрх баригчид Өвөр Монголын газар нутгийг хурааж, монголчуудын захиргааны эрхийг хязгаарлан, үндэсний хэл, соёл, ёс заншилд нь дарамт үзүүлж эхэлсэн. Энэ үед Өвөр Монголын залуу ноёд, сэхээтэн, цэргийнхэн тусгаар тогтнолын төлөө тэмцэхээр босжээ. Тэдний дунд Чингис хааны алтан ургийн удам Дэмчигдонров буюу Дэ ван хамгийн тодорч байв. 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдахад Өвөр Монголын олон хошуу Монголд нэгдэх хүсэлтэй байсан боловч 1915 оны Хиагтын гэрээгээр Өвөр Монгол Хятадын мэдэлд үлдсэн. Ингэснээр монголчуудыг нэгтгэсэн улс байгуулах тэр үеийн боломж тасарсан юм. Дэ ван энэ байдлыг өөрчлөхийг хүссэн. 1933 онд Цахарт болсон нууц уулзалтаар Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэхээр шийдвэрлэж, монгол ноёд, цэргийнхнийг нэгтгэхийг зорьсон. Түүний эцсийн хүсэл нь зөвхөн өөртөө засах эрхээр хязгаарлагдаагүй. Өвөр Монголыг тусгаар тогтносон улс болгох, боломж гарвал Ар Монголтой нэгдэж, бүх монголчуудыг нэгтгэх нь түүний том зорилгын нэг байв. Гэвч Хятадын эсрэг ганцаараа тэмцэх хүч түүнд байсангүй. Тиймээс Японоос дэмжлэг авч, 1936 онд Монголын цэргийн засгийн газар, 1939 онд Мэнжаан улс байгуулагдсан. Дэ ван төрийн тэргүүн нь болжээ. Японтой хамтран ажилласан нь түүнийг хожим “урвагч” гэж нэрлэгдэхэд хүргэсэн ч түүний өөрийн зорилго нь Өвөр Монголын газар нутаг, монголчуудын эрх, хэл соёлыг хамгаалах, тусгаар тогтнолд хүрэх явдал байв. 1945 онд Япон ялагдсанаар Мэнжаан улс мөхөж, Дэ вангийн олон жилийн тэмцэл нуран унав. Гэсэн ч тэр бууж өгөөгүй. Альшаад өөрийн засгийн газрыг байгуулахыг оролдсон боловч 1949 онд Хятадын цэргийн дарамтаас болж Ар Монгол руу гарсан. Эхэндээ түүнийг зочин ёсоор хүлээн авсан ч удалгүй баривчилж, 1950 онд Хятадад шилжүүлэн өгсөн. Тэрээр олон жил хоригдож, гэр бүл нь ч хэлмэгдсэн. 1963 онд суллагдаж, 1966 онд Хөх хотод нас баржээ. Түүний тэмцэл зөвхөн Дэ вангийн өөрийнх нь түүх биш. Түүнийг дагасан олон цэрэг, ноёд, жирийн монголчууд болон тэдний гэр бүлүүд ч хэлмэгдүүлэлтэд өртсөн. олон хүн амиа алдсан Дэ ван Өмнөд Монголчуудын хувьд тусгаар тогтнолын хамгийн том найдваруудын нэг байсан. Гэтэл түүнийг элэг нэгт ахан дүүс нь баривчилж, дайсанд нь хүлээлгэн өгсөн явдал өнөөдрийг хүртэл Өмнөд, Ар Монголчуудын хоорондын үл ойлголцлын нэг шалтгаан болжээ Өнгөрснийг бид буцааж өөрчилж чадахгүй. Гэхдээ ядаж энэ түүхийг бүгд мэддэг байгаасай. #southernmongol #mongolianhistory #innerMongol #Mongolia

About